Зургаан жилийн дараа дахин элчин сайдаа илгээжээ
2022-08-14 15:13:16
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 13-нд, Кувейтээс Иранд суух элчин сайд Бадр Абдулла Муних Ираны Гадаад харилцааны сайд Абдуллахянд итгэмжлэх зуух бичгийнхээ хуулбарыг гардуулжээ. Ингэснээр зургаан жилийн дараа Кувейт улс Иранд элчин сайдаа дахин томилсон байна.

2016 оны нэгдүгээр сарын таванд Саудын Араб болон Иран дипломат харилцаагаа тасалсны нөлөөгөөр Кувейт ч Иранд суугаа элчин сайдаа эргүүлэн татсан юм.

Д.Хүчитбаатар