Үнэн юм худал болно гэж үгүй
2022-08-15 18:59:05
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 15-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Бангладеш улсын Сангийн яам энэ сарын 12-нд Их Британийн Файнэншл Таймс сонинд албан бичиг хүргүүлж, тус сонин Бангладешийн сангийн сайдын “Бүс ба зам”-ын тухай яриаг мушгин гуйвуулсан тухай тодруулга хийсэн байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлчийн асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Бангладеш улсын Сангийн яам албан бичгээр тодруулга хийж байгаа нь Хятад-Бангладеш хоёр орны харилцан итгэлцэл хир зэрэг гэдгийг гүйцэд гэрчилж байгаа бөгөөд “үнэн юм хэзээ ч худал болохгүй, ямар ч үед шударга ёс ялна” гэдгийг дахин харуулж байна. Хөгжиж буй хамгийн том орон болохын хувьд Хятад улс бусад хөгжиж буй орнуудтай хамт байж, “Бүс ба зам”-ыг хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах гэсэн зарчмын дагуу хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Урт хугацааны туршид Хятадын тал хөгжиж буй орнуудын эрэлт шаардлагын дагуу хүү багатай, буцан төлөх хугацаа нь урт зээл олгож, улс орныхны дэд бүтцийн бүтээн байгуулалт болон иргэдийн амьжиргаагаа сайжруулахад нь тусалж ирсэн. Тэгээд ч эдгээр орнуудын гадаад өрд Хятад улсын эзлэх хэмжээ өрнөдийн орнуудынхаас хамаагүй бага юм. Зөвхөн Бангладеш улсаар жишээлэхэд, тус орны Сангийн яамны 2021 оны есдүгээр сард нийтэлсэн тайланд дурдсанаар, 2021 оны санхүүгийн жилийн гадаад өрд Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банкнаас олгосон зээл 59%-г эзэлж, Хятад улсаас авсан зээл зөвхөн 7%-г эзэлсэн байна. “Хятад улсын өрийн занга” гэдэг яриаг олон практик няцаасаар байгаа хэдий ч зарим хүмүүс цөхрөлгүйгээр энэхүү яриаг дахин давтан сэдсээр байгаа юм. Ямартай ч худал яриаг мянга давтсан ч үнэн болохгүйн адил, үнэн зүйл хэзээ ч үнэнээрээ байх болно гэжээ.

Д.Хүчитбаатар