Америкийн засгийн газарт сэрэмжлүүлжээ
2022-08-16 18:29:00
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, саяхан НҮБ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхын эсрэг хорооноос“ Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг арилгах тухай олон улсын конвенц”-ыг Америк хир хэрэгжүүлж байгаа тухай  хянан хэлэлцжээ. Нээлттэй мэдээллээс харахад, хэлэлцүүлгийн үеэр  Америкт нэгэнт  бухишсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг НҮБ-ын мэргэжилтнүүд шүүмжилжээ.    

16-нд болсон Хятадын ГХЯ-ны  ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр үүнд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Америк "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг арилгах тухай олон улсын конвенц”-ийн гэрээлэгч орны хувьд урт хугацааны турш улс орнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэх худал хуурмаг цуурхал дэгдээж, үүнийгээ өөрийн "дээрэнгүй үзлээ үргэлжлүүлэх” улс төрийн багаж зэвсэг болгосоор ирсэн. Харин эсрэгээр өөрийн орныхоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нийгэм нийтийг тэр цэгээр нь өвчлүүлсэн гэдгийг ерөөс олж хараагүй аж. Энэ удаад НҮБ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхын эсрэг хороо уг  хэлэлцүүлгээр  АНУ-ын засгийн газарт сэрэмжлүүлгийн тохио өгсөн байна. Америк өөрийгөө  “хүний эрхийн номлогч”гэдэг боловч үнэндээ аль хэдий нь "хүний эрхийн баллагч" болсон юм. НҮБ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхын эсрэг хороо  9-р сард  “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг арилгах тухай олон улсын конвенц”-ийн Америк дахь  хэрэгжилтийн тухай тайланд дүгнэлт хийх болно гэжээ.