ОХУ зэвсэг худалдан авах гэрээ байгуулав
2022-08-17 16:32:13
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан  хамгаалах яам энэ сарын 16-ны өдөр "Арми-2022" олон улсын  цэргийн технологийн форумын үеэр "Сармат" тив алгасагч баллистик пуужин болон  агаарын довтолгооноос хамгаалах С-500 пуужингийн системийг худалдан авах гэрээнд  гарын үсэг зурав.

ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Батлан хамгаалахын  орлогч сайд Алексей Криворучко ОХУ-ын Макеевын пуужин зохион бүтээх товчооны  дарга, Оросын цэргийн "Даймонд-Антей" компанийн ерөнхий маркетингийн газрын  орлогч дарга нартай худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. Уг тайланд гэрээний  тодорхой агуулгыг дурдаагүй байна.

ОХУ-ын Батлан  хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сарын эхээр хэлэхдээ, "Арми-2022" олон улсын  цэргийн технологийн форумын үеэр ОХУ 522 тэрбум гаруй рубль буюу 8.66 тэрбум  ам.доллартай тэнцэх хэмжээний өртөгтэй 36 гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж  байна гэжээ