Хятад улс төрөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ
2022-08-17 10:04:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг 17 газар, хэлтэс наймдугаар сарын 16-нд төрөлтийг дэмжих идэвхтэй арга хэмжээг улам боловсронгуй болгож, хэрэгжүүлэх удирдамж гаргажээ.

Удирдамжийн хүрээнд, гэр бүл гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөн дэмжих чиглэлийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлт зэрэг төрөлтийг дэмжих идэвхтэй арга хэлбэрийг боловсронгуй болгон хэрэгжүүлэхийг шаарджээ. Засгийн газар, ажил олгогчид, хувь хүмүүс тус тусын үүрэг хариуцлагыг ухамсарлаж, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэхийг үүрэгджээ.

Эх нялхсын аюулгүй байдлыг сайжруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн, төрөлхийн гажигтай тэмцэх стратегийн баталж, нярайн удамшлын бодисын солилцооны эмгэг, сонсголын бэрхшээл, зүрхний төрөлхийн эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулжээ.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарч, үргүйдлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эмчилгээний түвшнийг дээшлүүлэхээр хичээж байна. Мөн хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндөлтийг багасгана.

Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, эрүүл хүүхдийн төлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нялх, бага насны хүүхэд асрах гэр бүлийн чадавхийг дээшлүүлэх нь зүйтэй гэж удирдамжид онцлов.

Орон сууц, татвар, санхүү зэрэг дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлж, орон сууцны бодлогыг олон хүүхэдтэй гэр бүл рүү түлхүү чиглүүлэх ёстой гэж төрөлтийг дэмжих хөтөлбөртонцолжээ.