Эртний Хятадын соёл иргэншилийн эхлэл ба өнөөгийн соёлын инновацийн хөгжил
2022-08-17 09:11:04
Share
Share this with Close
youtube WeChat

Эртний Хятадын соёл бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний соёлын нэг төдийгүй хамгийн өвөрмөц соёлын нэг юм. Таван мянган жилийн турш бусад соёл иргэншилтэй адил өөрийн замаар хөгжиж иржээ

Эртний Хятадын соёл үүсэн бий болох эхлэлийг МЭӨ 3-р зуун гэж үздэг. Хятадын ард түмний оюун санааны үнэт зүйлсийн баялаг болон тогтож олон зуун жилийн дайн самуун, бослого үймээн, харийн түрэмгийлэл, цаг хугацааны шалгуур, урт удаан түүхийн нугачааг даван  энэхүү соёл иргэншил өөрийн үзэл санаа, үндсэн үнэт зүйлсийг хадгалж чадсан төдийгүй дэлхийн соёл иргэншилдмаш их үнэ цэнэтэй соёлын баялаг өв болсоор иржээ.Хятадын уламжлал, зан заншлын дийлэнх нь, Хятадын нийгмийн оюун санааны амьдралын онцлог шинж чанарууд нь тус улсын түүхийн эхний үе шатанд бий болсон соёлын шинж чанаруудаас шууд улбаатай.

Эртний Хятадын соёлын онцлог шинж чанарууд нь:

• Уламжлалдаа маш их тууштай.

• Хүн байгалын шүтэлцээг маш эрхэмлэдэг.

Байгалийн хүчийг шүтэх нь эртний Хятадын соёл урлагт илүүтэй тусгагдсан нь анзаарагддаг. Тэр тусмаа уран зураг, архитектур, уран зохиолын ландшафтын чиглэл ингэж бий болж, Хятад оронд өргөн тархсан байдаг. Соёл урлагт байгалийн гоо зүй гүн гүнзгий нэвтэрсэн нь Хятадын соёлын нэгэн чухал онцлог юм.

Хятадын эртний соёлын түүхийн эхлэл МЭӨ 3-2-р мянганы эхэн үеэс эхтэй. Энэ үеэс эхлэн хятадууд өөрсдөө хятадын эзэн хаадын эрх барьж буй угсаа залгамж халаа солигдсоны үндсэн дээр улс орныхоо түүхийг үе үе тэмдэглэж ирсэн. Хятадын түүх судлал нь домогт таван эзэн хааны үеэс эхэлдэг бөгөөд тэдний ноёрхлын эрин үеийг мэргэн ухаан, шударга ёс, ариун журмын алтан үе гэж үздэг байв. Бичмэл баримт дээр үндэслэн судалж болох Хятадын соёлын хамгийн эртний үе нь Шань гүрний засаглалтай холбоотой юм. Энэ үеэс Хятадын эртний түүх, соёлын үе шатыг тоолж эхлэх буюу цаашид Жоу (МЭӨ XI-V зууны үе), Цинь, Хань (МЭӨ III зуун - МЭ III зууны) засаглалын дор үргэлжилж байв. Эртний Хятадын эрин үед соёлын бүх үндсэн элементүүд, үзэл санаа, үнэт зүйлс бүрэлдэн тогтсон байв.

Түүнчлэн өнөөгийн БНХАУ-ын нутагт оршиж ирсэн 6 эзэнт төрийн засаглалын үе нь (III-VI зууны үе), Тан (VII-IX зууны үе), Сүн (X-XIII зуун), Юань (XIII-XIV зуун), Мин (XIV-XVII зуун) ба Чин (XVII-XX зуун) бөгөөд дээрх хоёр мянганыг дамжсан урт хугацаанд Хятадын уламжлалт соёлд шинэ үзэгдэл чиг хандлага, гаднын соёлын нөлөөлөл огт ирсэнгүй, харин эртний Хятадад бий болгосон соёлын уламжлалыг л улам боловсронгуй болгон хөгжүүлж иржээ.

Хятад судлаачид өөрсдөө Хятадын соёлын ихэнх шинж чанарууд Шань улсын үед археологийн материал, бичгийн эх сурвалжуудын тусламжтайгаар нарийвчлан судалж, энэ үеэс Хятадын соёл иргэншил эхэлсэн гэж үздэг. Чухамхүү Шань үед хүрэл цутгамал эхэлж, Хятадын төрт ёсны үндэс суурь бүрэлдэн тогтсон, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл төлөвшиж, бичээс зохион бүтээсэн нь ясны бичээсээс үүссэн байв.

Тухайн үеийн хамгийн чухал ололтууд болохтөмөр ашиглах, усалгаатай газар тариалан эрхлэх, ан амьтан, газрын тосны бүтээгдэхүүн, хийн түлш ашиглан газар хагалах (идэвхтэй баригдаж буй хотуудад хотын гудамж, гэрэлтүүлгийн байшинг гэрэлтүүлэх). Үүний зэрэгцээ Хятадын өвөрмөц философи ба шашин (Күнзийн үзэл, Даосизм) бүрэлдэн бий болж, үндэсний бичгийн соёл бий болж, ном мэндэлжээ.

Цин улсын үед Хятадын анхны эзэнт гүрэн гарч ирэв. Энэ үед эдийн засаг, эдийн засаг, улс төрийн хэд хэдэн шинэчлэл хийгдсэн бөгөөд энэ хугацаанд улс оронд шинээр гарч ирж буй түүхий эдийн мөнгөний харилцаа нь төрийн хяналтанд бүрэн захирагдав. Энэ эрин үеийн хамгийн алдартай хөшөө дурсгалууд бол Хятадын Цагаан хэрэм ба Их Хятадын суваг байв.

Үүний дараа нь, Хань гүрэн тодрон гарах үед Хятадын соёл, хэл, бичгийн үндсэн шинж чанарууд эцэстээ бүрэлдэн тогтсон бөгөөд өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Энэ үед Хятадыг уламжлалт тусгаарлалтыг даван туулж, Их Торгоны зам ажиллаж байсан бөгөөд энэ нь эзэнт гүрнийг бусад улстай холбосон байв. Энэ замаар техникийн болон үзэл суртлын янз бүрийн шинэчлэлүүд Хятадад нэвтэрч, хамгийн чухал нь Буддын шашин үүссэн явдал байв.

Энэ үеийн ололт амжилтын дунд Күнз, Даосизм, Буддын шашныг нийгмийн үзэл суртлын гол систем болгон томъёолж чаджээ. Энэ нь Хятадуудад нэгэн зэрэг хэд хэдэн шашныг шүтэх боломжийг олгосон юм. Даосизм нь алхими, анагаах ухааны хөгжлийг өдөөж, Буддын шашин одон орон, математикийг дагуулж ирсэн. Энэ үед соёл урлаг хөгжүүлэх шинэ үе шат эхлэж биет бус соёлын өвүүд үүсэж, уран зохиол, дүрслэх урлагийн гол төрлүүд нь иргэний шинж чанарыг олж эхлэжээ.

Орчин цагийн Соёлын инноваци бүхий хөгжил 

Түүхийн үе шатыг туулсаар 21-р зуунтай золгосон хятадын соёл иргэншил цаг үеийн     хөгжлийг даган инноваци бүхий шинэчлэлээр агуулга нь улам баяжиж байна. Соёлын инноваци, үйлдвэрлэл нь аливаа улсын эдийн засгийг урагшлуулах хөдөлгүүр, зах зээлийн үйл ажиллагааны хэсэг болж, сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй улс орнууд соёлын үйлдвэрлэлийг соёлын зөөлөн хүчний салшгүй нэгэн хэсэг хэмээн үзэх болов. 

Хятад улсын хувьд ХКН-ын XVII их  хурал (2007 он)-аар анх “соёлын зөөлөн хүч” хэмээх ойлголтыг дэвшүүлсэн нь Хятад улс соёлын үйлдвэрлэлээр дамжуулан засгийн газрын бодлого, стратегийн хүрээнд соёлын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих гадаад таатай нөхцөл бүрдүүлэх тал дээр төрөөс ихэд анхаарсаар иржээ. Тэд сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн бусад улс орнуудын соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн жишгийг үлгэрлэн, өөрийн орны соёлын үйлдвэрлэлийн цаашдын хөгжилд ихэд анхаарч байна.

1980 онд Дэн Сяопин “Соёл ард түмэнд үйлчлэх, социализмд үйлчлэх” чиг хандлагыг дэвшүүлснээр Хятад улсын соёлын хөгжил нь улс төрөөс хамаардаг хаалт бүрхүүлийг арилгах бодлогын шанг тавьсан гэж үздэг. 1998 онд яамны дэргэд Соёлын үйлдвэрлэлийн хэлтэс байгуулан, Шанхайн Зам тээврийн сургууль болон Бээжингийн Их сургуультай тус тус хамтарч “Үндэсний соёлын үйлдвэрлэлийн инновац ба хөгжлийн судалгааны бааз”-ыг байгуулснаар Хятадын соёлын үйлдвэрлэлийн хөгжил эхэлжээ.

Хятадад саяхан баталсан “XIV таван жилийн төлөвлөгөө”-ний хугацааг тус улс эдийн засгаа өндөр чанартайгаар хөгжүүлэх чухал үе, соёлын үйлдвэрлэлийн шилжилтийн шат ахих өсөлтийн алтан үе гэж болно. Өнгөрсөн оны 3 дугаар сард хуралдсан “Хоёр чуулган” –аар Хятад улс 2035 он гэхэд орчин үеийн социалист улсыг иж бүрэн байгуулах зорилго тавин, түүндээ “соёл, боловсрол, эрүүл мэндийн хүчирхэг гүрнийг цогцлоон, ард иргэдийн боловсрол, нийгмийн соёл иргэншлийн түвшинг шинэ өндөрлөгт хүргэж, улсын соёлын зөөлөн хүчийг илэрхий нэмэгдүүлэн, батжуулна” гэсэн зорилт дэвшүүлж, соёлын үйлдвэрлэлийг дижиталчлах стратеги хэрэгжүүлэх, шинэ хэлбэрийн соёлын үйлдвэрлэл, соёлын шинэ хэлбэр, соёлын хэрэглээний загварыг хөгжүүлэх явдлыг түргэтгэнэ гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Ингэснээр соёлын үйлдвэрлэлийн хэрэглээг өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, улс ардынхаа эдийн засгийн тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх ажээ.

2020 онд Хятад улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам долларыг даван, дундаж орлоготой хүмүүсийн тоо 400 саяыг давсан бол тусулсын соёлын зах зах зээлийн цар хүрээ тасралтгүй тэлж, өнгөрсөн онд соёлын салбартай холбогдох үйлдвэрлэлийн нэмүү өртөг 4 их наяд юань-д хүрсэн нь ДНБ-ний 5%-д дөхөв. 

2019 оны 4 сарын 15-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Азийн 47 орны төлөөлөгчид оролцсон Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлаар Азийн соёл иргэншлийн талаар харилцан туршлага солилцох нээлтийн ёслол болон зургаан салбар форум зохион байгуулжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлын нээлтийн ёслолд оролцох үеэр хэлэхдээ:Ази тив нь хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал эх булаг болохыг онцлоод янз бүрийн соёл иргэншил нь бие биенээ нөхөж, Азийн соёл иргэншлийг бүтээжээ. Торгоны зам, Цайны зам зэрэг эртний худалдааны зам нь торго, цай, шаазан, уран зураг, уран баримал зэрэг нь Азийг алдаршуулсан болохыг онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш, “Эдүгээ "Нэг бүс-Нэг зам", "Европ, Азийн эдийн засгийн холбоо" зэрэг санаачилга нь соёл иргэншлийн солилцооны замыг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбар дахь улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн, Азийн соёл иргэншил нь өөрийн хөгжил болон дэлхий нийтийн соёл иргэншлийн солилцоонд улам хүчирхэгжиж байна.” хэмээв.

                              Хятад судлаач, орчуулагч   Х.Баатархүү