Олон нийтийн төсвийн орлого 12 их наяд 498 тэрбум 100 сая юаньд хүрчээ
2022-08-17 18:54:52
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны эхний долоон сард Хятад улсын олон нийтийн төсвийн орлого 12 их наяд 498 тэрбум 100 сая юаньд хүрсэн бол татварын нөхөн олговор зэргийг  хасвал өмнөх оны мөн үеийнхээс 3.2%-р өсжээ. Харин олон нийтийн төсвийн зарлага 14 их наяд 675 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-р нэмэгдэв. Үүнд боловсрол, шинжлэх ухаан, технологи, нийгмийн хамгаалал болон ажлаар хангах зэрэг гол чухал салбар дахь зарлагыг үр дүнтэй баталсан тухай хятадын Сангийн яамнаас наймдугаар сарын 17-нд нийтэлсэн тоо баримтад харууллаа.