Үндэсний эдийн засаг эрчимтэй сэргэж байна
2022-08-17 09:15:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас энэ сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, долдугаар сарын үндэсний эдийн засгийн тайланг танилцуулав. Долдугаар сард олон улсын нөхцөл байдал илүү ээдрээтэй, дотоодод халдварт өвчний тархалт таагүй байсан нөхцөлд үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэх хандлагатай байгааг статистик харуулж байна. Хятадын үйлчилгээний салбарын ерөнхий байдал сэргэж, оршин суугчдын хэрэглээний үнэ жилийн турш боломжийн түвшинд байна гэж холбогдох албаны хүн хэллээ. 

"7-р сард, олон улсын нөхцөл байдал илүү ээдрээ будлиантай, улсын дотоодод тахал өвчин байнга гарсаар байгаа таагүй нөхцөл байдалд бүс нутгийн олон салбарууд тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн үйлдвэрлэл, нийлүүлэлт үргэлжлэн сэргэж, ажил эрхлэлт, үнэ ерөнхийдөө тогтвортой байж, гадаад худалдаа сайн өсөж, иргэдийн амьжиргааны баталгаа үр дүнтэй, эдийн засаг үргэлжлэн сэргэсэн сайн байдлаа хадгалсаар ирлээ" хэмээн Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн статистикийн газрын дарга Фү Линхүй танилцууллаа.

Тоо баримтад харуулснаар, долдугаар сард улсын хэмжээнд 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн бол өмнөх сарынхаас 0.38 хувиар өсөн нэмэгджээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой өсөж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дээд технологийн үйлдвэрлэл ч хурдтай өссөн байна. Үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэж, орчин үеийн үйлчилгээний салбар сайн өсөлтийн эрчмээ барьсаар байна. Үүний зэрэгцээ, нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3 их наяд 587 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар өсчээ.

Хөрөнгө оруулалтын хувьд, оны эхний долоон сард үндэсний үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 31 их наяд 981 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 хувиар өссөн бол долдугаар сард өмнөх сарынхаас 0.16 хувиар өсчээ.
Хятадын Бодлого зохицуулалтын хүрээлэнгийн Эдийн засгийн бодлогын комиссын орлогч дарга Шюй Хүнцай “Долдугаар сарын эдийн засгийн үр дүнгийн тайлангаас үзэхэд аж үйлдвэрийн үйлдвэрлэл сэргэх үндэс суурь бат бэх байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

"Үүний гол шалтгаан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын өсөлт харьцангуй тогтвортой байна. Түүнчлэн нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах бодлого сүүлийн хагас жилд тодорхой үр дүнд хүрсэн тул PPI тогтмол буурч, үйлдвэрлэлийн болон ашиглалтын зардлыг зохих хэмжээнд удаашруулах үүрэг гүйцэтгэсэн юм.”

Үйлчилгээний салбарын ерөнхий сэргэлт өөрчлөгдөөгүйг Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй мөн онцолжээ.

"Цар тахлын үед цахим худалдаа, онлайн боловсрол, үүлэн аялал жуулчлал зэрэг онлайн үйлчилгээний эрэлт шаардлага өргөжиж, аж ахуйн нэгжүүдийн онлайн үйлчилгээний бизнес нэмэгдсэнээр, холбогдох үйлчилгээний салбарын өсөлтийг нэмж чадлаа. Үүнд тээврийн үйлчилгээ долдугаар сар гэхэд аажмаар сэргэсэн бөгөөд тээвэр, ложистик хурдтай хөгжихийн хэрээр үндэсний ачаа тээвэрлэлт сайжирч, зуны амралтаар иргэдийн аялал нэмэгдсэн нь зорчигчдын урсгалыг сэргээсэн. Долдугаар сард үйлчилгээний салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс 52.8 хувьтай байгаа нь өмнөх сараас буурсан ч үйлчилгээний салбарын орон зай үргэлжлэн сэргэж байгааг харуулж байна."

Үүнээс гадна долдугаар сард, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдсэний улмаас оршин суугчдын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 2.7 хувиар буюу 0.2 пунктээр өссөн байна. Харин оршин суугчдын хэрэглээний үнийн ирээдүйн чиг хандлагын талаар Фү Линхүй хэлэхдээ, “Жилийн турш боломжийн түвшнээ барьсаар байх болно” гэжээ.

Хятадын макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий газрын албаны дарга Гөү Лиянь хэлэхдээ:

"Бүтэн жилийн байдлаас харахад оршин суугчдын хэрэглээний үнэ боломжийн хэмжээнд байж, ерөнхийдөө тогтвортой чиг хандлагаа барих төлөвтэй байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг элбэг байлгаж, ард иргэдийн амьжиргааг хангах, үнийг тогтворжуулахад чиглэсэн хүчин чадал тасралтгүй нэмэгдсээр байгаа тул үнийг тогтворжуулах чадамж, үндэс суурь, итгэл бидэнд байгаа” гэжээ.