Ляонин Шэньяний байлдааны музейтэй танилцав
2022-08-17 13:50:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин наймдугаар сарын 16-нд Ляонин мужийн Жиньжөү хот дахь Ляонин Шэньяний байлдааны дурсгалын музейтэй танилцав. 8600 метр квадрат талбайтай тус музейг 1958 онд байгуулсан бөгөөд нийт 19915 үзмэртэй.

Жиньжөү нь Зүүн хойд нутагт нэвтрэх гол хоолой юм. 1948 онд Ляонин Шэньянгийн  байлдаан Жиньжөүд болж, зүүн хойд бүсийн 1.03 сая чөлөөлөх цэрэг дайчид байлдан тэмцэж, шийдвэрт ялалтыг байгуулж, Хятадын ардын хувьсгалын цэрэг армид эргэлт гаргасан юм.

Тус музей жил бүр давхардсан тоогоор 800 гаруй мянган жуулчдыг хүлээн авдаг ажээ.