Ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах нислэгийн тоо 50.1 хувиар нэмэгдэв
2022-08-17 10:36:42
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 16-нд Хятад улсын ачаа тээвэрлэлт, ложистикийн үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж ерөнхийдөө сэргэн сайжирч, иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах нислэгийн тоо өмнөх сарын мөн үеэс 50.1 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй зорчилтыг баталгаажуулах ажлын удирдах хэсгийн албаны тоо баримтад дурдсанаар, энэ сарын 16-нд Хятадын төмөр замын ачаа тээвэрлэлт өндөр түвшинд ажиллаж, тээвэрлэсэн ачаа бараа өмнөх сарын мөн үеэс 0.56 хувиар нэмэгджээ. Хятад улсын хурдны авто замаар зорчсон ачааны машины тоо өмнөх сарынхаас 3.83 хувиар олширсон байна. Боомтууд нийт 33 сая 650 мянган тонн ачаа бараа хүлээн авсан, илгээсэн нь өмнөх сарынхаас 0.1 хувиар буурч, 789 мянган стандарт чингэлгийг дамжин өнгөрүүлсэн нь өмнөх сарын мөн үеэс 5.7 хувиар буурчээ. Дээр дурдсанчлан, иргэний агаарын тээврийн ачааны тээвэрлэлтийг баталгаажуулах нислэг өмнөх сарын мөн үеэс 50.1 хувиар нэмэгдсэн бол буухиа шуудангийн хүлээн авсан илгээмжийн тоо 1.0 хувиар өсөж, илгээмжийг хүргэж өгсөн хэмжээ өмнөх сарын мөн үеэс 3.2 хувиар багасчээ.





\Уртнасан.\