Нүүрстөрөгчийг саармагжуулах ажлын төлөвлөгөө гаргав
2022-08-18 10:47:04
Share
Share this with Close
youtube WeChat


ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн холбогдох удирдамжийн шаардлагыг хангаж, нүүрсхүчлийн хийг саармагжуулах ажлыг шинжлэх ухаан, технологиор сайтар дэмжихийн тулд Шинжлэх ухаан, технологийн яам зэрэг есөн газар хамтран наймдугаар сарын 18-ны өдөр "Нүүрстөрөгчийг саармагжуулах ажлыг шинжлэх ухаан, технологиор дэмжихийг хэрэгжүүлэх төсөл 2022-2030”-ийг хэвлэн тараав.


Шинжлэх ухаан, технологийн яамны холбогдох мэргэжилтнүүд энэхүү төслийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэдний дурдсанаар, “Төслийн гол зорилго нь нэгдүгээрт, эрчим хүчний салбарт ногоон болон нүүрстөрөгч багатай шинэ дэвшлийг шинжлэх ухаан, технологиор дэмжих. Хоёрдугаарт, нүүрстөрөгч багатай ба нүүрстөрөгчгүй үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт. Гуравдугаарт, барилга, тээврийн салбар дахь нүүрстөрөгч багатай, нүүрстөрөгчгүй технологийн ажиллагааг бий болгоход үндсэндээ чиглэгдэнэ. Харин дөрөв дэх нь сөрөг нүүрстөрөгч болон нүүрстөрөгчийн давхар исэлгүй хүлэмжийн хийг бууруулах талаарх техникийн чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээ болно. Тавдугаарт, нүүрстөрөгчийн хий багатай технологийн дэвшилтэт инновацийн үйл ажиллагаа. Зургаадугаарт, нүүрстөрөгч багатай ба тэг нүүрстөрөгчийн технологийн үлгэр жишээ арга хэмжээ. Долдугаарт, нүүрстөрөгчийг саармагжуулах удирдлагын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх. Найм дахь нь нүүрстөрөгчийг саармагжуулах инновацийн төсөл, бааз, боловсон хүчний хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх явдал юм. Ес дэх нь ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийн аж ахуйн нэгжүүдийг бий болгох болон үйлчилгээг сайжруулах...” гэхчилэн дээрх төслийн зорилго, ач холбогдлыг маш тодорхой тайлбарлажээ.