3215 номын санг үнэ төлбөргүй ажиллуулж байна
2022-08-18 19:32:50
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 18-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны орлогч сайд Сүн Е-ли хэлэхдээ, 2021 оны эцсийн байдлаар, Хятад улс  олон нийтэд чиглүүлсэн 3215 номын сан, 3316 соёлын төв, 6183 музейтай  болов. Түүнчлэн хот суурины соёлын 40 мянга гаруй төв, хөдөө тосгоны соёлын 570 гаруй мянган төв болон 580 мянган номын өргөөг ажиллуулсан байна. Одоогоор Хятад улсад нийтийн номын сан, соёлын төв, урлагийн галерей, соёлын төв, болон олонх музейг олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлүүлж байна гэжээ. 

2021 онд, Хятад улс даяр нийтийн номын санд  нэвтрэх үнэмлэхтэй уншигчийн тоо 103 саяд хүрч, давхисан тоогоор 800 сая гаруй хүн олон нийтийн соёлын байгууллагаар үйлчлүүлсэн бол үндэсний хэмжээнд музей, соёлын төвүүдэд 6 мянга удаагийн үзэсгэлэн, 320 мянга удаагийн соёл боловсролын үйл ажиллагаа зохион байгуулснаар давхацсан тоогоор 800 сая орчим үзэгч хүлээн авч, холбогдох цахим хуудсаар  давхацсан тоогоор  4.1 тэрбум хандалт авчээ.