Америк хар цагааныг хутган бусдыг гүтгэж байна
2022-08-18 19:16:44
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен дахиад л “Хятадын өрийн занга” гэгчийг их л ярих болсон бол үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 18-нд хэлэхдээ, “Хятадын өрийн занга” гэдэг бол тэр чигээрээ өрнөдийнхөн өөрийн хариуцлагаа бусдад тохохын төлөө зохиосон зүйл болохоор “гэрэл үзэж чадахгүй” юм. Арилжааны болон олон талт зээлдүүлэгчид бол хөгжиж буй орнуудын гадаад өрийн хамгийн гол эзэд мөн. Дэлхийн Банкны тоо баримтад харуулснаар, 2020 оны эцсийн байдлаар дор болон дундын орлоготой 82 орны гадаад өрийн бүтцэд арилжааны болон олон талт зээлдүүлэгчид нь тусбүр 40% болон 34%-г эзэлж, засгийн газар хоорондын өрийн хэмжээ зөвхөн 26%-г эзэлж байна. Үүнд Хятад улс зөвхөн 10% хүрэхгүй хэмжээг эзэлж байдаг. Энэ олон бодит тоо баримт “Хятадын өрийн занга” гэгчийг яриаг шууд няцааж байна гэжээ.

Д.Хүчитбаатар