БНАСАУ пуужин хөөргөжээ
2022-09-25 15:42:50
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Армийн нэгдсэн штабаас 9-р сарын 25-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн өглөө БНАСАУ-ын хөөргөсөн ойрын тусгалтай баллистик пуужин 60 километрийн өндөрт 5 Мах орчим хурдаар 600 орчим километр нисжээ. 

9-р сарын 25-ны өдрийн 6 цаг 53 минут орчимд БНАСАУ Хойд Пёнганы Тэхён бүсээс Солонгосын хойгийн зүүн талын усан хил рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасныг БНСУ-ын арми мэдээлж байсан юм. Одоогоор БНАСАУ-ын тал ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байсаар байна. 

Д.Хүчитбаатар