Хятадын өсвөрийн гэрэл зурагчид шагнал хүртэв
2022-09-26 17:16:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын 14 настай Ян Ханьвэнь, Жөү Зэжэнь нар “Андромедийн ордын заадас: Хөрш” бүтээлээрээ Одон орны шилдэг гэрэл зурагчдын олон улсын уралдааны залуучуудын ангилалд аваргалжээ. 

△Хятад улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ян Хаовэнь, Жөү Зэ-Жэн нарын бүтээл “Андромедийн ордын заадас: Хөрш”

Уралдааныг Их Британийн "Гриничийн рояль" одон орон ажиглалтын станцаас зохион байгуулдаг уламжлалтай юм байна. 

2021 оны 10-р сард Ян Ханьвэнь одон орны камераа Хятад улсын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Чушюн дахь асраномын ажиглалтын нэгэн баазад аваачиж, компьютерийн удирдлагаар хэдэн зуун фото зургийг алсаас авч, Жөү Зэшэнь харин тэмцээнд оролцсон энэ бүтээлийг суперпозициор нэгтгэсэн байна. Ян Ханьвэнь хэлэхдээ: "Андромедийн ордын M31 од бол сүүн замаас хамгийн ойрхон, хамгийн том хөрш, түүнчлэн хүмүүсийн нүдэнд харагддаг хамгийн алс холын сансрын биет юм. Иймээс тэд энэ бүтээлээ “Хөрш” хэмээн нэрлэсэн" гэжээ.

Одон орны шилдэг гэрэл зурагчдын уралдаан нь олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн юм. Дэлхийн хамгийн авъяслаг одон орны гэрэл зурагчныг шалгаруулж, сансрын уудам дахь гайхалтай үзэмжийг олон нийтэд хуваалцах зорилготой энэ тэмцээнийг одон орны фотографийн “Оскар” гэж нэрлэдэг.

△Шагнал хүртсэн Хятад улсын гэрэл зурагчин Лян Вэйтаны бүтээл

△Хятадын гэрэл зурагчин Ху Зихүйгийн бүтээл тэнгэрийн сэдэвт гэрэл зургийн ангилалд түрүүлжээ.

△Хятадын гэрэл зурагчин Дэн Лүний “Цаст уулан дээрх гүүр мэт сүүн зам” бүтээл энэ удаагийн уралдааны шинэ гэрэл зурагчны шагналыг хүртэв.

△Гэрэл зурагчин Филип Хребенда Исландад авсан бүтээлээрээ туйлын туяаны сэдэвт бүтээлийн багт түрүүлжээ.

△Гэрэл зурагчин Петер Фелтотийн Унгар улсад авсан “Мананцарын зүрх” бүтээл.

△Гэрэл зурагчин Лионел Мажзикийн “Сансрын сарнай” бүтээл.

△Гэрэл зурагчин Мигуел Кларогийн “Нарны гадаргуу дахь аварга хүн” бүтээл нарны сэдэвт бүтээлийн ангилалд гуравдугаар байрт оржээ.

△Гэрэл зурагчин Паулин Вулли нарны динамикийн ажиглалтын төвөөс авсан зургуудаа ашиглан "Нарны мод"-ыг бүтээсэн нь тус уралдааны Дүрс инновацийн шагналыг хүртсэн байна.






\Уртнасан\