ЕТБ хүүгээ үргэлжлүүлэн нэмнэ
2022-09-27 15:39:40
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард энэ сарын 26-ны өдөр хэлэхдээ, "Евро бүсийн инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд Европын төв банк инфляцийн өсөлтийг сааруулахын тулд хүүгээ үргэлжлүүлэн нэмэх болно" гэжээ.

Лагард мөн өдөр Европын парламентын сонсгол дээр хэлэхдээ, "Инфляц өссөн, үйлчилгээний эрэлт буурсан, худалдааны нөхцөл муудсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан евро бүсийн эдийн засгийн үйл ажиллагаа ирэх хэдэн улиралд огцом удааширна. Эдийн засгийн тодорхойгүй хүчин зүйл өндөр хэвээр байгаа бөгөөд энэ нь аж ахуйн нэгж болон гэр бүлийн итгэлцлийг улам бууруулж байна. Үүнтэй холбогдуулан ЕТБ энэ жил болон ирэх онд евро бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулж, 2022 онд 3.1 хувь, 2023 онд 0.9 хувь, 2024 онд 1.9 хувиар тус бүр өснө" хэмээжээ.

Лагард мөн үеэр хэлэхдээ, "Эрчим хүч, хүнсний үнэ нь инфляцийг өсгөх гол хүчин зүйл юм. Эрчим хүчний нийлүүлэлт цаашид хязгаарлагдах магадлалтай тул евро бүсийн инфляци 2022 онд 8.1 хувь, 2023 онд 5.5 хувь, 2024 онд 2.3 хувь болно хэмээн ЕТБ таамаглаж байна. Түүнчлэн еврогийн ханш унасан нь инфляцийн дарамтыг улам нэмэгдүүлж байна" гэжээ.