Сургуульд зэвсэгт халдлага үйлджээ
2022-09-27 09:57:39
Share
Share this with Close
youtube WeChat

Удмурт улсын Ижевск хотын 88-р сургуульд энэ сарын 26-нд ноцтой зэвсэгт халдлага гарчээ. 

Халдлага үйлдэгч нь тухайн сургуулийн төгсөгч бөгөөд хэргийн газарт амиа хорложээ. Буугаар зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн тус халдлагад 15 хүн амиа алдаж, 24 хүн шархадсан байна. Амиа алдагсдын 11 нь, шархдагсдын 22 нь хүүхэд байв. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ОХУ-ын мэргэжлийн байгууллага оролцож байна.