Хятад улс эрчим хүчний хувьсгал хийж байна
2022-10-11 16:23:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Статистикийн үндэсний газрын 10-р сарын 8-нд нийтэлсэн тайланд дурдсанаар, 2021 онд Хятад улсын ДНБ-ний нэгж бүрд ногдох эрчим хүчний хэрэглээ нь 2012 оныхоос 26.4 хувиар буурсан нь жил тутамд дунджаар 3.3 хувиар буурч, барагцаагаар 1.4 тэрбум тонн /нүүрсний/ эрчим хүч хэмнэсэнтэй дүйцэж байна. Жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртгийн нэгж бүрийн эрчим хүчний зарцуулалт жилд дунджаар 4.9 хувиар буурчээ.

Тайланд тэмдэглэхдээ, сүүлийн арван жилд Хятад улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтэц хурдацтай өөрчлөгдөж, цэвэр эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. 2021 онд Хятад улсад шинэ эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан гаргах цогцолборт суурилагдсан хүчин чадал нь анх удаагаа нүүрсний уламжлалт эрчим хүчнийхээс давж, 1.12 тэрбум киловаттын суурилагдсан хүчин чадал нь үндэсний цахилгаан гаралтын нийт суурилагдсан хүчин чадлын 47 хувийг эзэлсэн байна. Ус, салхи, нарнаас цахилгаан гаргах цогцолборын суурилагдсан хүчин чадал нь бүгд 300 сая киловаттыг давсан байна. Түүнчлэн байгалийн хий, усны болон цөмийн, бусад шинэ эрчим хүчнээс гарган авсан цахилгаан нь илт нэмэгдэж тус салбарт шинэ үйлдвэрлэл ид өрнөж байна гэжээ.