Франсойс Сернелс: ХКН-ыг "Удирдах чадвар" гэдэг хоёрхон үгээр тодорхойлж болно
2022-10-12 14:25:23
Share
Share this with Close
youtube WeChat

Бельгийн хөдөө аж ахуйн алдартай мэргэжилтэн Франсойс Сернелс саяхан Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, "Хятадын коммунист намын удирдах чадвар бол Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжил товойм амжилтад хүрч буйн хамгийн чухал баталгаа юм. Сүүлийн арван жилд Хятад улсын ядуурлыг бууруулсан ололт дэлхий нийтийн анхаарлыг татаж маш олон улс орны хувьд сурч судлууштай туршлага болсон юм гэжээ. Ингээд ХТРТ-ээс Бельги улсад суугаа сурвалжлагч Жэн Жы-гийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Бельгийн иргэн Франсойс Сернелс бол төмсийг ялзрахаас сэргийлэх чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн юм. Франсойс Сернелс 2002 оноос жил бүр Хятад улсад ирж төмсний төсөл дээр хамтран ажиллаж эхэлжээ. Хятад улсын тогтолцооны давуу тал, ялангуяа аливаа ажлын хэрэгжилтийн ягшмал байдал нь түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна. Түүний хувьд ХКН-ын тухай хамгийн онцгой сэтгэгдлээ ганц хоёрхон үгээр илэрхийл гэвэл, "Удирдах чадвар" гэсэн үгээр товчлон хариулахад болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Франц, англи хэлэнд ‘Удирдах чадвар’ гэдэг үг давхар утга агуулгатай байдаг. Эхнийх нь зорилгоо тодорхойлох. Жишээлбэл, ХКН ядуурлыг бууруулан арилгах зорилт тавьж шийдвэр гаргасан. Энэ бол даруй хүрнэ гэсэн зорилт. Удирдах чадварын нөгөө нэг салаа утга нь, хамт олныг удирдан дагуулж зорилтыг биелүүлэх явдал. Эдүгээ Хятад улсад миний очиж байсан олон газрууд бүгд амьдралын түвшин нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад маш их дээшилсэн. Хятад улс хүн амаа ядуурлаас гарахад нь туслахыг ажлын гол чиглэлээ болгож, бүх хүмүүс энэ зорилтын төлөө хүчин зүтгэл гаргасан. Ядуурлыг бууруулах асуудал дээр өрнөдийн орнууд Хятад улсаас сайтар суралцах нь зүйтэй гэж би үздэг” гэжээ.

20-р зууны 90-ээд онд Франсойс Сернелс болон түүний баг хамт олон ургамлын ялзрах өвчнийг гурав дөрөв хоногийн өмнөөс урьдчилан таамаглах чадвартай “Төмсний ялзралыг урьдчилан таамаглах загвар”-ыг амжилттай туршин бүтээжээ. 1999 онд тэрбээр энэ багц загвараа Хятад улсын Чунчинд үнэ төлбөргүйгээр оруулж ирснээр Хятад Бельгийн төмсний төслийн хамтын ажиллагаа өрнөж эхэлжээ. Хятадын хөдөө тосгодод урт удаан хугацаагаар ажиллаж амьдарсан тул Франсойс Сернелс Хятад улсын хөгжил өөрчлөлтийг өөрийн нүдээр харж мэдэрчээ.

Тэрээр хэлэхдээ: “Би Чунчин хотоос У Ши-д анх удаа очиж байсан тэр үед замдаа хоёр өдөр зарцуулж байсан. Чунчинээс хөлөг онгоцонд сууж Хөхмөрөнийг даган бүтэн өдөр аялна. Дараа нь жип машинд сууж нарийхан замаар бас нэг өдөр аялж байж У Ши-д хүрч байлаа. Харин эдүгээ У Ши-д очихын тулд хурдны галт тэргээр Вань Жөүд очиж болно. Үүнд ердөө хоёр гуравхан цаг зарцуулна. Тэгээд хурдны авто замаар хоёр цаг давхиад л оччих тул зургаан цаг ч хүрэхгүй хугацаа зарцуулдаг болсон. Сүүлийн арван жилд Чунчин хотын бүх суурин тосгодын алинд нь ч зургаахан цагийн дотор яваад оччих нөхцөл боломж бүрдсэн. Энэ бол үнэхээр гайхалтай амжилт юм. Хүмүүсийн ирж очих, бараа бүтээгдэхүүний ложистикт асар хялбар нөхцөл бий болсон” гэв.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалт, хөгжлөөс бүх хүмүүс ашиг тус хүртэж, Хятад улсын олон үндэстнүүдийн ард түмэн бүгд хөгжлийн үр өгөөжөөр амьдралаа сайжруулсаныг нүдээрээ харлаа хэмээн Франсойс Сернелс ярилцлагын үеэр олон удаа дурдаж байлаа.

Тэрээр хэлэхдээ: “Миний ажил амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан Чунчин, бас Гүйжөү, Юньнань зэрэг мужаар жишээлхэд үндэстний цөөнхийг маш чухалчилдаг юм. Жишээ нь би Тужя, Мяо үндэстний тосгон суурингаар байнга очдог. Эдгээр тосгод бүгдээрээ тухайн нутагт өрнөсөн нийгмийн дэвшил өөрчлөлтөд хамрагдаж, хөгжил дэвшилтэй маш сайн уялдсан байдаг” гэв.



\Уртнасан\