Хятадын хөгжил бусад улс орнуудад заналхийлэл болохгүй
2022-10-12 21:05:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 12-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн Их Британийн шинэ засгийн газар Хятадыг “Заналхийлэл” хэмээн үзэж байж магадгүй хэмээсэн асуултад хариулахдаа: Хятад улс бие даасан, энх тайван гадаад бодлогыг баримталсаар ирсэн. Хятадын хөгжил дэлхийн улс орнуудад сорилт заналхийлэл бус харин боломж тохиол болж байгаа юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Их Британийн шинэ засгийн газар Хятад, Британийн харилцааг зөвөөр ойлгож оновчтой үнэлэхийг Хятадын тал хүсэж байна. Хятадын заналхийлэл гэх хуучинсаг үзэл бодол өөр болон өрөөлийг бүгдийг нь хохирооно. Хятадын хөгжлийн зорилго нь Хятадын ард түмэнд сайн сайхан амьдралыг эдлүүлэхийн төлөө юм. Хятадын хөгжил дэлхийн энх тайван, тогтвортой байдалд эерэг эрч хүч өгөх болно. Бидний хөгжил хэн нэгэнд хандуулаагүй, мөн бусдыг заналхийлэхгүй гэжээ. 

Тэрээр мөн хэлэхдээ: Байнга Хятадаас өө сэв хайж, өдөөж, сөргөлдөх нь Их Британийн өөрийн асуудлаа шийдэхэд тус болохгүй юм гэжээ.