Дүрвэгсдийн асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлжээ
2022-10-13 10:27:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгчөөр хавсран суугаа элчин сайд Чэнь Шюй энэ сарын 11-нд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх хорооны 73-р чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр, дүрвэгсдийн асуудлаарх Хятад улсын байр суурь, санал санаачилга болон олон улсын дүрвэгсдийг хамгаалах, хүмүүнлэгийн үйлсэд Хятадаас оруулсан идэвхтэй хувь нэмрийг танилцуулжээ. 

Чэнь Шюй хэлэхдээ, "2022 онд дүрвэгсэд, аргагүйн эрхэнд орон гэрээ орхин явсан хүний тоо дэлхийн хэмжээнд анх удаагаа 100 саяд хүрэх бөгөөд олон улсын аюулгүй байдал, хөгжилд маш олон сорилтууд тулгарлаа. Иймд  олон талт тогтолцоонууд дүрвэгсдийн асуудлаар хамтран ажиллаж, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар тухайн асуудлыг зохицуулан шийдвэрлэх, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг оролцоог тууштай дэмжин, “Дүрвэгсдийн тухай дэлхийн  хэлэлцээр”-ийг  бодитоор хэрэгжүүлж, тэднийг хамгаалах тогтолцоог сайжруулахад хамтдаа хичээх ёстой. Мөн дүрвэгсдийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэж, дүрвэлтийн шалтгаан болсон дайн дажин, мөргөлдөөн, ядуурал хоцрогдол зэрэгт анхаарал хандуулах ёстой. Одоогийн байдлаар хөгжиж буй орнууд дэлхийн дүрвэгсдийн 80 гаруй хувийг хүлээн авсан. Харин хөгжсөн орнууд тусламжийн амлалтаа бодитоор биелүүлж, дүрвэгсэд болон дүрвэгсдийг хүлээн авч буй улс орнуудад илүү дэмжлэг үзүүлбэл нэн сайн. Мөн “Улс төржүүлэхгүй байх” зарчмыг баримталж, олон улсын нийгэмлэг болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар энэ асуудлыг шийдвэрлэхдээ төвийг сахих зарчмыг баримтлахын зэрэгцээ НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн дүрмийг дагаж мөрдөх ёстой" гэжээ.