Орос Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцэв
2022-10-13 20:32:58
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Анадолу агентлагийн орон нутгийн цагаар 10-р сарын 13-ны өдөр мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар мөн өдөр Казахстаны нийслэл Астана хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний зургадугаар уулзалтын үеэр хоёр талын хэлэлцээ хийсэн байна.

Мэдээллийн дагуу Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа, Турк улс Истанбулын хүнсний хэлэлцээрийг цаашид бэхжүүлэн, Оросын үр тариа, бордоог Туркээр дамжуулан буурай хөгжилтэй орнуудад тээвэрлэхээр зорьж байна гэжээ.

Туркийн төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэлэлцээний хүрээнд Орос-Украины мөргөлдөөний сүүлийн үеийн байдал, "Туркэд байгалийн хийн төв байгуулах" санал, Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.