Сармагчны цэцгээр өвчилсөн тохиолдол 70 мянгыг давав
2022-10-13 11:13:01
Share
Share this with Close
youtube WeChat

ДЭМБ-ын долоо хоног тутмын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, "Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдол дэлхийн хэмжээнд 70 мянга гаруй бүртгэгдээд байгаагийн 26 тохиолдол нь нас барсан" хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мэдэгдлээ. 

Тедрос Адханом онцлохдоо, энэ өвчний гаралт дэлхийн хэмжээнд харьцангуй буурч байгаа ч өнгөрсөн долоо хоногт 21 улс орон, бүс нутагт шинэ тохиолдол бүртгэгдсэн гэв. Өнгөрөгч гарагт Америк тивд бүртгэгдсэн  сармагчны цэцэг өвчний тохиолдол нь тухайн хугацааны нийт тохиолдлын 90 орчим хувийг эзэлж байна. ДЭМБ улс орнуудтай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг хянахын тулд өвчнийг илрүүлэх чадварыг сайжруулна гэжээ.