Дэлхийн олон туйлт үзэлд Ази чухал үүрэгтэй оролцож байна
2022-10-14 10:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхий нийт олон туйлт үзэл руу шилжиж  байгаа бөгөөд энэ үйл явцад  Ази чухал үүрэг гүйцэтгэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 13-нд хэлжээ. 

Кремлийн мэдээлснээр, Казахстаны нийслэл Астана хотод болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний зургадугаар уулзалтад В.Путин оролцож хэлсэн үгэндээ, Азийн улс орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тулгуур болж байгаа бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, АСЕАН зэрэг бүс нутгийн чанартай байгууллагууд маш идэвхтэй ажиллаж байна. Эрчим хүч, түүхий  эд болон бусад чухал бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл эрчимжиж байгаа энэ цаг үеийн сөрөг тусгал нь ядуу буурай улс орнуудад өлсгөлөн, нийгмийн үймээн зэрэг хүсэмгүй бэрхшээлүүдийг авчирч байна гээд, олон нийтийн оролцоотой "зохиомол"  саад бэрхшээлийг арилгаж, дэлхийн эрэлт нийлүүлэлтийн сүлжээг хэвийн горимд оруулж, өнөөгийн тулгамдаж буй сорилтыг даван туулахыг ОХУ уриалсан байна. 

В.Путин хэлэхдээ, "Дэлхийн банк санхүүгийн системд зохицуулалт хийх цаг ирсэн. Өнөөгийн тогтолцоо нь зарим орнуудад бараг бүх хөрөнгө, технологийг хэдэн арван жилийн турш хянан эзэмших боломжийг олгосон юм. Улс хооронд өөр өөрийнхөө мөнгөн тэмдгээр төлбөр тооцоо хийхийг Орос дэмжиж байна. Энэ нь улс орнуудын санхүүгийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэрчлэн бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэхэд маш тустай" гэжээ.