Монгол улсын Элчин сайдтай уулзав
2022-10-14 11:01:08
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дарга Лю Жиньсүн Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т. Бадралтай уулзаж, хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцов.

Лю Жиньсүн хэлэхдээ, "Өдгөө БНХАУ Монгол улсын харилцаа хөгжлийн сайн эрчмээ хадгалсаар байна. Он гарснаас хойш хоёр улсын удирдах дээд тушаалтнуудын дунд харилцаа холбоо идэвхтэй өрнөж байна. Саяхан Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Самаркандад уулзаж, БНХАУ, Монгол Улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаг үеийн агуулгаар баяжуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И нар Монгол Улсад айлчилсан бөгөөд хоёр улсын салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагаа шинэ ахиц дэвшилд хүрсээр байна. Монгол Улстай хамтран, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлээ бэхжүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөж хүртээхэд БНХАУ-ын тал бэлэн байна" гэжээ.
Т.Бадрал хэлэхдээ, "Өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй байгаа хэдий ч Монгол улс БНХАУ-ын харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа хөгжлийн ололтуудаа хадгалж, олон улсын харилцааны үлгэр жишээ болж байна. Энэ онд хоёр орны удирдагчид харилцан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, харилцааны хөгжлөө шинэ түвшинд гаргахад түлхэц үзүүллээ. БНХАУ-ын Коммунист намын 20-р их хурал болох гэж байна. Энэ удаагийн их хурал нь БНХАУ төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байгаа чухал үйл явдал юм. Монгол улс ч үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Их хурал бүрэн дүүрэн амжилттай болохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна" гэжээ.