Хятад Малдивын тэргүүн нар харилцан баярын цахилгаан илгээжээ
2022-10-14 18:33:37
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 14-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин, Малдивын Ерөнхийлөгч Ибрахим Мухаммед Салех нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад, Малдивын найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж харилцан дэмжиж, их бага гүрэн гэлтгүй эрх тэгш, харилцан ашигтай үлгэр жишээ харилцааг бий болголоо. Сүүлийн жилүүдэд хоёр тал зовлон жаргалаа хамтатгаж цар тахлын эсрэг тэмцэн,   “бүс ба зам”-ын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт үзлийг хамгаалан хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэн, хөгжлийн ирээдүйг бий болголоо.  Миний бие хоёр орны харилцааг чухалчлан үзэж, эрхэм ерөнхийлөгчийн хамтаар Хятад, Малдивын иж бүрэн найраг хамтын ажиллагааны харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр орон, хоёр ар түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна гэлээ. 

Ибрахим Мухаммед Салех: Малдив, Хятадын харилцаа хоёр орны түүхэн гарал үүсэл, бүрэн эрх, тэгш байдал, харилцан хүндэтгэсэн байдал, мөнхүү Малдивын засгийн газар Нэг Хятадын бодлогыг гуйвшгүй баримталсан бат бэх үндэс суурьтай юм. Хятад улс Малдивын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Хоёр орны 50 жилийн турш бий болгосон урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцаа улам цаашид хөгжинө гэдэгт би итгэлтэй байна гэжээ.