Их хурлын өмнөх бага хурлаар ихэнх асуудлыг дүгнэжээ
2022-10-14 15:07:08
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 16-нд эхлэх ХКН-ын 20-р их хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн хурдан хөгжиж буй эдийн засгийн хувьд энэ хурал нь Хятадын хойшдын хандлагыг тодорхойлох бөгөөд үр нөлөө нь Ази тив, тэрчлэн дэлхий дахинд ч шууд тусгалаа олох нь мэдээжийн хэрэг юм.

Энэхүү их хурлын өмнөх сунгаа гэж хэлж болох ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны хамгийн сүүлчийн буюу долдугаар бүгд хурал энэ сарын 9-12-нд Бээжинд болж өнгөрсөн юм.

Гуравхан өдрийн шахуу хөтөлбөртэй тус бүгд хурлын төлөөлөгчид юун дээр төвлөрч хэлэлцсэн нь хамгийн их анхаарал татаж буй биз ээ. Юуны өмнө бүгд хурлаар ХКН-ын 20-р их хурлын товыг ёсоор баталсан байна.

Долдугаар бүгд хурлын хэлэлцсэн хамгийн гол асуудал бол ХКН-ын 19-дэх сонгуулийн Төв хороог төлөөлж Ши Жиньпиний 20-р их хуралд тавих тайлан илтгэлийг хэлэлцэн баталсан явдал юм. Уг хурал ХКН-ын 19 дэх удаагаа сонгогдсон Төв хорооны Улс төрийн товчооны сүүлийн таван жилийн ажлыг хураангуйлан дүгнэсэн байна. Хурлын дараа гаргасан албан мэдээнд тэмдэглэхдээ, сүүлийн таван жилд Ши Жиньпин дарга Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан цаг мөчтэй уралдан элдэв сорилтуудтай шантралгүй тэмцэж, эдийн засаг нийгмийн хөгжил, дипломат харилцаа болон цар тахлын ноцтой бэрхшээлийг амжилттай даван туулж, ХКН байгуулагдсан 100 жилийн ой, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай биелүүлж, хоёрдох 100 жилийн зорилтынхоо гарааг сайн эхлүүлсэн гэж тэмдэглэжээ.

Тодруулбал, сүүлийн таван жилд ядуурлыг бууруулах ажлыг амжилттай өрнүүлж, ард иргэдээ баян чинээлэг амьдралд хүргэж, цар тахалтай гардан тэмцэж, хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалж, энэхүү тэмцлийн хажуугаар эдийн засгаа уналтаас авран, сэргээн хөгжүүлж чадсан юм. Цар тахлын нөхцөлд Өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулж, Ногоон хөгжлийн стратегийг гарамгай хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн оргил үеийн болон төвийг сахих зорилт дэвшүүлэн урагштай хэрэгжүүлж байна. Намын гишүүд болон төрийн албан хаагчдын ажлыг сайжруулж, хүнд суртлыг халж, авилгатай тууштай тэмцэж, тэгш хуваарилалтын зарчмыг хичээнгүйлэн хэрэгжүүлсээр ирсэн юм. Бас салан тусгаарлах үзэл, шашны хэт даврах үзэлд цохилт өгч, үндэстнүүдийн эв нэгдлийг бэхжүүлж, үндэсний цөөнхийн газар нутгуудад урт удаан хугацааны амгалан тайван байдлын баталгааг хангаж, эдийн засгийг нь хөгжүүлж, ард иргэдийнх нь амьжиргааг сайжруулж аз жаргалтай амьдралын бат бэх үндэс суурийг тавьж чадлаа. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлын хуулийг амжилттай хэрэгжүүлж, дорно дахины гэрэлт сувд гэж алдаршсан Хонконгт үүссэн үймээн самуун болон эмх замбараагүй байдлыг эцэс болгож, амар тайван байдлыг жинхэнэ утгаар нь тогтоож чадсан юм. Энэ мэтээр сүүлийн таван жилд олон салбарт хуримтлагдсан хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг иж бүрнээр нь шийдэв. Эдгээр бүх амжилт нь ХКН-ын 20 их хурлын үндэс суурийг баттай тавьж өгсөн юм.

Мөн ХКН-ын дүрмийн өөрчлөлтийн төсөл болон ХКН-ын 19 дэх сонгуулийн Сахилга бат хянан байцаах хорооны тайлан илтгэлийг хянан хэлэлцэж баталжээ.

Уг бүгд хурал өнөөгийн шинэ нөхцөл байдал болон үүнд зохицсон үүрэг зорилтыг гүнзгий судлан оношилж, шинэ цаг эринд Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх, социалист тогтолцоотой орчин үеийн улс орныг иж бүрнээр нь бүтээн байгуулахад холбогдох өдий төдий том асуудлыг нухацтай судалж ХКН-ын 20-р их хурлын бэлтгэлийг хангасан байна.

Дэлхий дахинд сүүлийн 100 жил тохиолдоогүй гүнзгий хувиралт өөрчлөлт гарч буй энэ үед ХКН-ын 20-р их хурал болох гэж байна. Энэ хурал амжилттай болсноор Хятадын онцлогтой социализмыг шинэ эринд цаашид хөгжүүлж, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжил болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад улам их хувь нэмрээ оруулахад маш их түлхэц болох нь дамжиггүй юм.