Тэнгисийн хилийн зааг тогтоох тухай хэлэлцээрийг сайшаав
2022-10-15 10:37:16
Share
Share this with Close
youtube WeChat

Арвадугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгч Жаррикээр дамжуулан мэдэгдэл нийтэлж, Израиль, Ливаны хооронд тэнгисийн хилийн зааг тогтоох хэлэлцээр тохиролцоонд хүрснийг сайшааж буйгаа илэрхийлжээ.

Уг мэдэгдэлд, энэхүү сэтгэл сэргээсэн ахиц дэвшил бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжиж, Израиль, Ливаныг улам цэцэглэн хөгжүүлж чадна гэдэгт Гутерриш итгэж байгаагаа илэрхийлээд НҮБ хоёр талд байнга тусламж үзүүлсээр байх болно гэжээ. Аюулгүйн Зөвлөлийн 1701 дугаар тоот тогтоол болон бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой бусад тогтоолыг хэрэгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлагатай хэмээн тэрээр дахин мэдэгджээ.