Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бэлтгэл ажил дуусав
2022-10-17 10:37:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр хамгийн сүүлийн 900 тонн хүнд хөндлийг Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын гүүрэн дээр тавьснаар, Индонезийн хоёр хотын хооронд тавигдаж байгаа хурдны төмөр замын дэд бүтцийн байгууламжийн ажил  амжилттай дуусаж, замын ажлыг эхлүүлснээр ирэх оны зургадугаар сард хурдны галт тэрэг нэвтрэх үндэс суурь тавигдлаа.

Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүх шугамын дэд бүцийг суурилуулах ажил ийнхүү өндөрлөж, 13 хонгил нээгдэж, замын суурь, галт тэргэний өртөө барих төслийн гүйцэтгэл 92 гаруй хувьд хүрч, төмөр замын шугамын ажил эмх цэгцтэй эхэлсэн байна. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замд тусгайлан зориулж хийсэн галт тэрэг  болон ерөнхий хэмжилтийн цуваа есдүгээр сарын 1-нд Индонез хүрчээ.

Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонезийн нийслэл Жакартаг тус улсын дөрөв дэх том хот Бандунгтай холбож, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өрнөж буй Хятад Индонез хоёр орны бодит хамтын ажиллагааны томоохон төсөл юм. Мөн Хятадын хурдны төмөр замыг анх удаа гадаадад цогцлоож буй учраас энэ нь ихээхэн онцлог үйл явдал билээ.