Дэлхийн үр тарианы форум эхлэв
2022-10-18 09:35:30
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн үр тарианы хоёрдугаар форум энэ сарын 17-нд Италийн Ром хотод эхэллээ. Тус форум нь хөдөө аж ахуй үр тарианы системийн шилжилтэд гүйцэтгэж буй шинжлэх ухаан технологийн хэрэглээг эрчимжүүлэн, өнөөгийн хүндрэлтэй асуудлын нэг болоод буй дэлхийн үр тарианы хямралыг зохицуулахын зэрэгцээ тухайн салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, буурай орнуудад хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх зорилт тавьжээ.

Таван хоног үргэлжлэх тус форумыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага санаачилж онлайн, оффлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлангаас харахад, эдүгээ дэлхийн үр тарианы баталгаат байдал олон төрлийн заналхийлэлтэй учирч, уур амьсгалын өөрчлөлтийн хямрал, урт хугацааны зөрчил мөргөлдөөний гэм урхаг хараахан арилаагүй, түүнчлэн КОВИД-19 цар тахлаас улбаатай маш олон сөрөг үр дагаврын нөлөө үргэлжилж, инфляц огцом өссөн, үр тариа, тэжээл, түлш шатахуун, бордоо хийгээд эрчим хүчний үнэ ихээр нэмэгдсэнээс шалтгаалан нөхцөл байдал улам ээдрээтэй болсоор байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлд нийтэлсэн “Дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон шим тэжээлийн нөхцөл байдал” тайланд, 2021 онд дэлхийн өлсгөлөн хүн амын тоо 828 саяд хүрч, 3.1 тэрбум хүн эрүүл хоол хүнс хэрэглэх нөхцөл боломжгүй байв гэжээ.





\Уртнасан\