“Умардын урсгал” хийн хоолойн осол дэлбэрэлтээс болсон гэжээ
2022-10-19 10:00:24
Share
Share this with Close
youtube WeChat

Дани улсын Копенгаген хотын цагдаагийн газар энэ сарын 18-нд мэдэгдэгдэхдээ, тус улсын ойролцоох тэнгисийн бүсэд байгаа “Умардын урсгал-1” болон “Умардын урсгал-2” хийн хоолойн гэмтэлд хийсэн анхны шалгалтаар, хоолойгоор хий алдагдсан осол хүчтэй дэлбэрэлтээс болсон байна гэжээ.

Энэхүү шалгалтыг Дани улсын Батлан хамгаалах яам болон Улсыг аюулаас хамгаалах газар хамтран гүйцэтгэсэн байна. Мөн мэдэгдэлд, "Дани улсын Улсыг аюулаас хамгаалах газар, Копенгаген хотын цагдаагийн газраас шалгалтын хамтарсан хэсэг байгуулж, дотоод гадаадын холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллах болно. Одоогоор Швед, Герман зэрэг оронтой хамтран шалгалт хийх талаар ярилцах нь арай эрт байна. Шалгалт хэзээ дуусахыг одоо хэлэхэд хэцүү" гэжээ.