Хятад Япон харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв
2022-10-19 10:18:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Мөнхийн хөрш-Хятад Япон харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ойн дурсгалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн Японы талын арга хэмжээний нээлт энэ сарын 18-нд Японы Токиогийн олон талт соёлын ордонд болов.

Бээжингийн үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургийн 110 бүтээлээс гадна, энэ удаагийн үзэсгэлэнд Японы тухайн нутгийн өвөрмөц онцлогтой гэрэл зургийн 27 бүтээлийг нэмж үзүүлжээ. Тус үзэсгэлэн нь, хуучнаа дурсан шинийг таних - 50 жилийн хугацаан дахь Хятад Японы харилцаа солилцооны үйл ажиллагаа, далай дамнан бие биенээ бараалахуй - Япончуудын мэддэг Хятад улс, Хятадуудын мэддэг Япон улс, ирээдүйгээ угтъя - хоёр орны өсвөр үеийнхний гэрэл зургийн бүтээлүүд зэрэг хэсэгтэй юм.

Хятадаас Японд суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ян Юй нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: "Хятад Япон бол нүүж сэлгэшгүй мөнхийн хөршийн хувьд энх тайван найрсаг харилцаа, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх нь бидний цорын ганц зөв сонголт юм. Энх тайвнаар найрсаг харилцах анхны зорилгоо эргэн санаж, түүхээс сургамж авч, Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим, үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг тулгуур болгож, Хятад Японы нэн боловсронгуй, тогтвортой харилцааг хөгжүүлэх нь эрин цагаас бидэнд өгсөн нийтлэг үүрэг зорилго юм" гэж тэмдэглэжээ.




 

 \Уртнасан\