Ганц талын хоригоо цуцлахыг уриалав
2022-10-20 10:39:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгчдийн түр тэргүүн Дай Бинь энэ сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар комиссын хүний эрхийн асуудлаарх ердийн хэлэлцүүлэгт 25 орныг төлөөлөн үг хэлж, ганц талт хориг арга хэмжээ хүний эрхийг ноцтой зөрчиж, хүмүүнлэгийн гай гамшгийг хурцдуулж байгаа тул даруй түргэн цуцлахыг шаардав.

Дай Бинь хэлэхдээ, "Дэлхий дахин харилцан сүлэлдсэн өрсөлдөөн сорилттой тулгарч, хөгжиж буй орнууд түүнд өртөн хохирч байна. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үр ашигтай, жинхэнэ олон талт үзлийг баримтлах шаардлагатай байна. Ганц талт хориг арга хэмжээ НҮБ-ын дүрмийн зорилго зарчим болон олон улсын хуулийг зөрчиж, олон талт үзэл хийгээд олон улсын харилцааны үндсэн дүрэмтэй харшилж байна. Харамсалтай нь ганц талт хориг арга хэмжээг даруй түргэн цуцлахыг олон улсын хамтын нийгэмлэг уриалсаар байгаа хэдий ч эдгээр хууль бус үйлдэл нь зориулагдсан орнууд болон иргэд ард түмэнд нь үргэлжлэн хохирол учруулж, бүр цаашлаад амь насанд нь заналхийлж байна. Ганц талт хориг арга хэмжээг чангатгах нь өнөөгийн хүмүүнлэгийн байдал хийгээд эдийн засгийн өрсөлдөөн сорилтыг хурцатгаж, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, ундны усны аюулгүй байдал, шатахуун болон цахилгаан эрчим хүч зэрэг үндсэн хэрэглээ, үйлчилгээний ноцтой дутагдлыг бий болгож, эрүүл энх, амьд мэнд явах эрхийг багтаасан хүний эрхэд сөрөг нөлөө учруулж байна" гэжээ.

Хятад улс гурав дахь удаагаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар комисс дээр үзэл бодол ойролцоо орнуудыг төлөөлөн ганц талт хориг арга хэмжээгээ цуцлахыг уриалж байгаа нь энэ юм.