Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замыг тууштай баримтална
2022-10-20 19:07:17
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед эрчим хүчний хямралд өртсөн Европын орнууд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үйл явцаа хойшлуулсаар байна. 20-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замыг тууштай баримтална гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улсын нүүрсний хэрэглээний эзлэх хувь 56 хувь хүртэл буурч, түүхэн дэх хамгийн хурдан бууралт болоод байна. Чулуужсан бус эрчим хүч нь 16.6 хувийг эзэлж, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан хүчин чадал нь дэлхийн нийт эрчим хүчний гуравны нэгээс илүү буюу 1 тэрбум киловаттаас давж, салхи, нарны эрчим хүч, ус, биомассын эрчим хүчинд суурилсан хүчин чадал нь дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Хятадын ойн талбай 227 сая га-д хүрч, дэлхийн "ойжуулалт"-ын гол хүч болсон юм гэжээ.

Н.Пүрэвжав