АНУ-ын хэт хатуу хоригийг буруушаажээ
2022-10-21 10:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез энэ сарын 19-нд хэвлэлийнхэнд хэлсэн үгэндээ "Тус улс 11-р сарын эхээр,  Кубад тавьсан хэт хатуу хоригоо эцэс болгохыг АНУ-аас шаардсан шийдвэрийн төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейд өргөн барина. Уг төсөлд АНУ-ын хэт хатуу хориг нь Кубад эдийн засагт 1 их наяд гаруй ам.долларын гарз хохирол учруулсныг зэмлэн буруушаасан юм" гэжээ.

Бруно Родригез мөн өдөр Кубын Гадаад харилцааны яаманд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Зөвхөн 2021 оны наймдугаар сараас 2022 оны хоёрдугаар сарын хооронд л гэхэд АНУ-ын "битүүмжлэл"-ээс Кубын эдийн засагт үзүүлсэн хохирол 3.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй үйл явдал болов. АНУ ковид-19 цар тахлын хугацаанд ч Кубад тавьсан хоригоо тасралтгүй чангатган, Куба улс Америк болон гуравдагч орноос эмчилгээний бараа материал худалдан авч ч чадахгүйд хүрэв. Кубын ард түмэн чөлөөт орчинд амьдрах эрхтэй, "битүүмжлэл" нь Кубын бүх аж ахуй нэгж, гэр бүлийг хохироож байна гэжээ.





\Уртнасан\