2036 оны олимпын эрхийн төлөө 10 улс өрсөлдөнө
2022-10-21 16:15:01
Share
Share this with Close
youtube WeChat

ОУОХ-ны ерөнхий захирал Кристоф Де Кеппер аравдугаар сарын 20-нд БНСУ-ын Сөүлд болсон Олимпын хороодын нийгэмлэгийн хурал дээр хэлэхдээ, "ОУОХ 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлт гаргасан 10 улс орон, бүс нутагтай яриа хэлцэл хийж байна" гэжээ.

Чухам аль улс орон гэдгийг Кристоф Де Кеппер дурдаагүй ч тендерийн төслүүд “Харилцан адилгүй үе шатанд байгаа бөгөөд өөр өөрийн бодит байдалдаа үндэслэн төлөвлөгөө боловсруулж байгаа” гэжээ.

2036 оны зуны олимпыг зохион байгуулах өргөдөл гаргах сонирхолтой улс орнуудад Египет, Энэтхэг, Индонез, Их Британи болон Өмнөд Солонгос багтаж байгаа талаар өмнө нь эх сурвалжууд мэдээлж байсан юм.





\Уртнасан\