Бээжингийн олимпын тайланг нийтлэв
2022-10-21 10:26:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОУОХ энэ сарын 20-нд Бээжингийн өвлийн олимпын зах зээлийн маркетингийн тайланг нийтлэв. Бие даасан судалгааны байгууллагын дүгнэлтээс харахад, нийт 2 тэрбум 10 сая үзэгч сонсогчид радио, зурагт болон дижитал дамжуулалтаар 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг үзэж сонирхсон нь шинэ рекорд тогтоож, үүнээс дөрвөн жилийн өмнөх Пёнчаны өвлийн олимпын үзэгчдийн тоотой харьцуулахад 5 хувиар нэмэгджээ.

Энэ удаагийн өвлийн олимп нь дижиталжсан дамжуулалтын хамгийн их хандалттай арга хэмжээ байлаа гэж уг тайланд тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ тус олимпт оролцсон тамирчид Бээжингийн өвлийн олимпыг маш их үнэлэн сайшааж, наадам тэмцээний үеэрх халдварын сэргийлэлт, энэ төрлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байснаа илэрхийлжээ. ОУОХ 2017-2021 онуудад 7.6 тэрбум ам.долларын орлого олсны 61 хувийг мэдээллийн хэрэгслийн дамжуулалтаас олжээ.

Бие даасан судалгааны нэгэн байгууллага ОХОУ-г төлөөлөн Бээжингийн өвлийн олимпын дамжуулалт, үзэгчид хийгээд тамирчдын дунд судалгаа явуулахад, үзэгчдийн дунд хийгдсэн судалгаа нь 16 улс орон, бүс нутгийн 28 мянган хүнийг хамарчээ.

Дэлхий дахины үзэгчид олимпын наадмыг дамжуулах зөвшөөрөлтэй бизнес нэгжийн сувгаар нийт 7130 минутын мэдээллийг хүлээн авсан нь Пёнчаны өвлийн олимпын хандалтаас 18 хувиар нэмэгджээ. Зөвшөөрлийн эрх бүхий бизнес нэгжийн дижитал дамжуулалтаар нийт 120670 цагийн нэвтрүүлэг цацсан нь мөн шинэ рекорд тогтоосон байна.





\Уртнасан\