Орос, Америкийн батлан хамгаалахын сайд нар утсаар ярилаа
2022-10-22 15:40:33
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой утсаар ярихдаа Украины байдал болон олон улсын аюулгүйн нөхцөл байдлын асуудлаар санал солилцсон талаар ОХУ-ын БХЯ энэ сарын 21-нд мэдээллээ.

Мөн үеэр, Ллойд Остин Орос-Украины мөргөлдөөний үед Америк Оросын харилцааны зам сувгийг нээлттэй байлгахын чухлыг онцолсон гэж Пентагон мэдэгдэв.

Энэ оны хоёрдугаар сард Орос Украинд тусгай цэргийн ажиллагаа явуулснаас хойш ОХУ, АНУ-ын батлан хамгаалахын сайд нар хоёр дахь удаагаа харилцаж байгаа нь энэ юм. Эхнийх нь 5-р сарын 13-нд болсон бөгөөд хоёр тал олон улсын халуун цэгүүд, тэр дундаа Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Пентагон энэ сарын 21-ний өдөр мэдээлснээр, мөн өдөр Ллойд Остин Украины Батлан хамгаалахын сайд Олекси Резниковтай утсаар ярьсан байна.