АНУ хүний эрхийн асуудлаар хоёр нүүр гаргаж байна
2022-10-22 10:59:08
Share
Share this with Close
youtube WeChat

"Америк бусад улс орныг нэр заан гүжирдэн дайрч байгаа ч дотоодынхоо хүний эрхийн зөрчлийг огтхон ч анхаардаггүй. Хөгжиж буй орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрдэг ч өөрийн холбоотнуудаа хүний эрх ноцтой зөрчиж буйг шүүмжилдэггүй. Яаж ийм хоёр нүүртэй, давхар стандарт хэрэгжүүлж чадаж байна вэ" хэмээн БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын түр хамаарагч Дай Биний хэлснийг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Дай Бин энэ сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы гуравдугаар хорооны хүний эрхийн асуудлаарх ерөнхий шүүмжлэлийн үеэр АНУ-ын төлөөлөгчийн хэлсэн үгийн хариу болгож дээрх үгийг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, "АНУ хэрэв геноцидын асуудалд үнэхээр санаа тавьж байгаа бол Индианчуудыг хоморголон устгасан асуудлын үнэн мөнийг олж, уг хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцох ёстой. АНУ хэрэв үндэстний цөөнхийн асуудалд санаа тавьж байгаа бол тогтолцооны чанартай арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг чухалчлан үзэж, үндэсний цөөнхийг үзэн ядах гэмт хэргийг таслан зогсоох хэрэгтэй. АНУ хэрэв хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн талаар үнэхээр санаа тавьж байгаа бол Ирак, Афганистан, Сири болон бусад улсад АНУ-ын армийн үйлдсэн гэмт хэргийг эргэн санаж, тэдний бууны суманд амиа алдсан эгэл иргэдэд хариу өгөх ёстой" гэжээ.

Дай Бин цааш ярихдаа, "Хятадын тал энэ сарын 19-ний өдөр, Хятад улс хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх талаар олсон түүхэн амжилт, тэрчлэн олон улсын хүний эрхийн дэвшилд оруулсан Хятад улсын идэвхтэй хувь нэмрийг танилцуулж, Шиньжян, Төвөд, Хонконгтой холбоотой асуудлаарх байр сууриа тодорхойлон илэрхийлсэн. Харамсалтай нь АНУ болон бусад цөөн орон үүнийг үл хэрэгсэн, Хятад улсыг үргэлжлэн үндэслэлгүй буруутгаж, гүтгэлгээ номлосоор байна. Бид үүнийг эрс эсэргүүцэж, эрс үгүйсгэж байна" гэжээ.

Мөн тэрбээр, Америк зэрэг барууны цөөн орон Хятад улсын хүний эрхийн хөгжилд оруулж буй үйл хэргийг анхааран халамжлахын оронд харин хүний эрхийн нэрээр Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадад үймээн самуун бий болгож, өөрийн ноёрхлоо хамгаалах гэсэн оролдлого хийж байна. Тэд бодит үнэнээс татгалзаж, худал мэдээлэл тарааж, хавчин хясах хууль бус ажиллагаа явуулж байна гэжээ.