Мелони анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо
2022-10-23 11:26:15
Share
Share this with Close
youtube WeChat

Италийн шинэ ерөнхий сайд Жоржиа Мелони болон түүний засгийн газрын гишүүд энэ сарын 22-нд ерөнхийлөгчийн ордонд тангараг өргөж, Мелони Италийн анхны эмэгтэй ерөнхий сайд болов.

Италийн үндсэн хуулийн дагуу шинэ засгийн газар мөн парламентад итгэл хүлээх санал оруулалт хийх шаардлагатай.

Италид парламентын сонгууль өнгөрсөн есдүгээр сарын 25-нд болсон юм. Санал тооллогын дүнгээс харахад Мелонигийн удирдсан Италийн ахан дүүсийн нам 26 орчим хувийн санал авч, парламент дахь хамгийн олон суудалтай нам болсон байна.