Америкийг шүүмжилсэн эдийн засагчийн үгийг түгээж байна
2022-10-25 15:49:30
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны есдүгээр сард Афины Ардчиллын форумын үеэр Америкийн эдийн засагч Жефри Саксыг ардчиллын талаарх хувийн үзэл бодлоо илэрхийлж байхад шууд нэвтрүүлгийг хоёр ч удаа тасалдуулж АНУ-ыг хурцаар шүүмжилсэнд нь "сануулга" өгчээ. Америкийн эдийн засагчийн АНУ-ыг шүүмжилсэн энэхүү бичлэг сүүлийн үед сошиал орчинд ихээхэн тархаж байна. 

Жеффри Сакс тус форумын үеэр, "Би улс орноо хагас ардчилсан улс гэж бодож байна. Цагаан арьстнууд давамгайлсан тогтолцоон дорх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээр дүүрэн энэ орны эрхэм зорилго нь эрх барих давуу талаа хадгалах гэсэн, 1787 онд Америкийг бий болгосон тэр үеэрээ байна" гэж илэн далангүй хэлжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, "АНУ бол цагаан арьстны соёлыг хадгалахын тулд уугуул индианчуудыг алж хядан, боолчлол, хоморголон устгах бодлого хэрэгжүүлдэг улс юм. Харин гайхалтай нь өнөөдрийн Америкийг харахад өмнөх янзаар байгаа мэт боловч манай нийгэм урьдынхаас илүү олон янз болжээ" гэв.