Орос, Америкийн батлан хамгаалахын сайд нар утсаар ярив
2022-10-25 10:57:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын Батлан хамгаалах яамны энэ сарын 23-ны өдрийн мэдээнээс үзвэл, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өдөр Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой утсаар ярьж Украины асуудлаар ярилцжээ. Энэ нь хоёр тал ойрын өдрүүдэд Украины асуудлаар хоёр дахь удаагаа ярилцаж буй нь энэ юм. Мөн сарын 24-нд, Украиныг зориуд өдөөн хатгалга явууллаа хэмээн Оросын тал буруутгасанд Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хариу өгөв.

Оросын цөмийн, биологийн, химийн зэвсгээс хамгаалах армийн командлагч, дэслэгч генерал Игорь Кириллов 24-ний хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Украин "бохир бөмбөг" дэлбэлэхээр төлөвлөж, Орост муу нэр тохох гэж байна гэжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, саяхан Сергей Шойгу Их Британи, Америк, Франц, Туркийн батлан хамгаалахын сайд нартай утсаар ярьж, дээрх асуудлаар санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

24-нд, Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэлдээ Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросситой утсаар ярьсан гэж мэдэгджээ. Украин "бохир бөмбөг" ашиглаж магадгүй гэсэн Оросын мэдэгдлийн хариуд Кулеба ОУАЭА нэн даруй Украинд хүрэлцэн очиж шалгалт хийх шинжээчдийг илгээхийг урьсан бол Гросси урилгыг хүлээн авсан гэжээ.

Н.Пүрэвжав