Нэг Хятадын зарчмыг гуйвуулж болохгүй гэв
2022-10-25 19:21:18
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758-р тоот тогтоол Тайваний байр суурийг зохицуулаагүй хэмээн Америкийн зарим хүчин худал цуурхал тарааж буйд чиглүүлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-нд хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэхдээ: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758-р тоот тогтоолыг зөрчихийг хүлээн зөвшөөрөхгүй, нэг Хятадын зарчмыг гуйвуулж болохгүй гэжээ.

Ван Вэньбинь танилцуулж хэлэхдээ, 1971 оны 10-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 26-р чуулган олонхын саналаар 2758-р тоот тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд “БНХАУ-ын аливаа эрхийг сэргээж, түүний засгийн газар нь НҮБ-д Хятад улсыг төлөөлж байгаа цорын ганц хууль ёсны төлөөлөл юм” гэснийг тодорхойлоод зогсоогүй Тайванийн эрх баригчдын “төлөөлөл” хууль бусаар эзэлсэн суудлаа суллан өгөхийг шаардсан байна. Дээрх тогтоол батлагдсаны дараа, Америк зэрэг цөөн тооны улс Тайванийг НҮБ-д суудалтай байлгахын тулд дэвшүүлсэн “давхар төлөөлөх эрх” гэгч төсөл хаягдал цаас төдийгүй болсон юм гэжээ.

Ван Вэньбинь тэмдэглэхдээ: НҮБ-ын Ерөнхий Ассамбелейн 2758-р тоот тогтоолыг зөрчихийг хүлээн зөвшөөрөхгүй, нэг Хятадын зарчмыг гуйвуулж болохгүй гэдгийг хагас зуун жил гаруйн түүх нотолсон юм. Эх орны нэгдэл, үндэстнүүдийн сэргэн мандлын түүхэн хүрд саадгүй урагшилж, Хятад улсын бүрэн нэгдэл лавтай биеллээ олох болно гэжээ.