Сарны хөрсний дээжид хийсэн судалгаанд ахиц гарчээ
2022-10-25 11:03:43
Share
Share this with Close
youtube WeChat

“Чан Э-5” төхөөрөмжийн сарны гадаргуу дээрээс авчирсан дээжид хийсэн шинжилгээ, анализ болон зайнаас тандан судалсан дүгнэлтэд үндэслэн Хятадын ШУА-ийн Үндэсний одон орны судалгааны төвийн судлаач Ли Чүньлай, Лю Жяньжюнь нарын ахалсан судалгааны багийнхан тухайн дээжийн лабораторийн гэрлийн спектр, рентген туяаны тархалт, электрон өрмөөр хийсэн шинжилгээний дүн хийгээд өмнөх дээжийг харьцуулан судалж, шинэ дээжийн гэрлийн спектрийн гол онцлог нь түүний баялаг агуулсан төмөр ба кальц ихтэй пироксен чулууны нөлөө гэдгийг нотолжээ. Харин өмнө нь зайнаас хийсэн тандан судалгаанд дурдагдаж байсан перидот чулууны бөөгнөрлөөс шалтгаалсан биш гэдэг нь ийнхүү батлагдсан байна. Судалгааны тайланг “Nature Communications” сэтгүүлд онлайнаар нийтэлжээ.

Ли Чүньлай сурвалжлагчид хэлэхдээ: “Бидний судалгаа сарны хожуу үеийн базальт чулууны зайны тандалт судалгааны гэрлийн спектрийн тайлбарт оршиж байсан эргэлзээг тайлж, тухайн спектрийн өвөрмөц шинж бүхий бодисын бүтэц бүрдлийн тайлбарын үр дүнг засаж залруулсан юм” гэжээ.

Сарны гадаргуу дахь хожуу үеийн базальт чулууны бүрхэц бүхий бүс хэмээгдэж байсан газар болон “Чан Э-5” дагуулын газардсан бүс нь харилцан төстэй гэрлийн спектр, дэлхийн бөмбөрцөгийн химийн онцлог шинжтэйг гүнзгий судалгаагаар тодруулжээ. Иймээс энэ нь сарны хожуу үеийн базальт чулуулгийн бүрхэц бүс нь “Чан Э-5” дагуулын авчирсан дээжтэй ижил төстэй чулууны эрдэс бүтэцтэй бөгөөд бүгд төмөр ба кальц ихтэй пироксен чулууг голлон агуулсан гэдгийг харуулж байгаа ажээ.

Ли Чүньлай хэлэхдээ: "Энэ судалгаа нь сарны хожуу үеийн базальтын бүтцийн асуудлыг судлах, сарны дулааны хувьсал өөрчлөлт, ялангуяа сарны хожуу үеийн галт уулын хөдөлгөөний онцлогийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой гэсэн байна.




\Уртнасан\