"Үл мэдэгдэх нисдэг биет"-ийг судалж эхлэв
2022-10-26 10:19:22
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Сансар судлалын үндэсний газраас томилсон "Үл мэдэгдэх нисдэг биет /UFO/"-ийг судлах 16 хүний бүрэлдэхүүнтэй багт физик, астробиологи зэрэг олон салбарын мэргэжилтэн багтсан бөгөөд тэд аравдугаар сарын 24-нөөс ажлаа эхлүүлжээ.

"Үл мэдэгдэх нисдэг биет" гэдэг нь харь гаригийн хөлөг гэх ойлголттой холбоотой бөгөөд урт богино хугацаагаар энд тэнд илэрлээ гэгддэг үл таних нисдэг биетийн тухай юм. Үл таних биет үү, эсвэл байгалийн үзэгдэл үү хэмээн тодорхойлох боломжгүй ажиглалтыг АНУ-ын Сансар судлалын үндэсний газраас UFO хэмээн нэрлэж иржээ.

Тэд зургадугаар сард "Үл мэдэгдэх нисдэг биет"-ийг судлах бие даасан судалгааны багийг байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тус байгууллага тухайн үед энэхүү үл мэдэгдэх үзэгдэл нь харь гарагаас үүсэлтэй гэдгийг нотлох баримт одоогоор хараахан алга байна гэж мэдэгдэж байсан юм.

16 хүний бүрэлдэхүүнтэй тус багийг астрофизикч Дэвид Спергел ахалсан бол гол судалгаа нь нууц бус ажиглалт дээр илүү төвлөрч, засгийн газрын байгууллага, бизнесийн болон бусад эх сурвалжаас авсан мэдээлэлд хэрхэн дүн шинжилгээ хийх, мөн АНУ-ын сансар судлалын үндэсний газар болон бусад байгууллагуудын UFO-гийн талаарх ирээдүйн судалгааны үндэс суурийг тавих зорилготой юм.