Импортын V яармагт тавигдах соёлын үзмэрүүд хилээр нэвтэрсэн байна
2022-10-26 19:53:44
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 26-ны үдээс хойш Импортын V яармагт тавигдах соёлын дурсгалт зүйлсийг хилээр нэвтрүүлэн бүртгэх ажлыг дуусгасан байна. Энэ яармагт тавигдах соёлын дурсгалт зүйлст Ү Гуанжүн, Чи Байший, Жан Дачян, Пьер Боннард, Эдвард Мунк зэрэг Хятад болон гадаадын урлагийн мастеруудын олон шилдэг бүтээлүүд багтсан байна.


Ү Гуанжүний “Өмнөд нутгийн өнгө үзэмж”

Энэ оны импортын V яармагт хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд соёлын дурсгалт зүйлс, урлагийн бүтээлүүд тавигдах болно. Одоо болтол Их Британи, АНУ, Хонгконг зэрэг 5 улс орон, бүс нутгийн Кристи, Сотбис, Филлипс зэргийг оролцуулсан хилийн гаднах урлагийн бүтээлийн менежментийн 12 байгууллага нэгж уг үзэсгэлэнд оролцож, 102 бүтээлээ дэлгэн үзүүлэхээр байгаа нь нийт 1.26 тэрбум юанийн үнэд хүрч, түүнд 316 сая юанийн үнэ бүхий 43 соёлын дурсгалт үзмэр багтжээ.