Америкийн тал үг яриа үйлдлээ нэгтгэж, үнэнч санаагаа харуулах хэрэгтэй
2022-10-27 18:44:30
Share
Share this with Close
youtube WeChat

27-нд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Америк Хятадын цэргийн хэлхээ холбооны зам сувгийг дахин эхлүүлэхээр чармайж байна. Хятадын тал энэ асуудлаар Америкийн талтай хамтран ажиллахыг хүсэж байна гэсэн хэмээн зарим сэтгүүлч хэлсэнд чиглүүлэн Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфий хэлэхдээ, бид Америкийн талын байр суурийг анхааралдаа авсан. Хятадын тал Хятад Америкийн армийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Америкийн талтай хоёр армийн хэлхээ холбоог эхлүүлэхэд бэлэн байна. Хоёр армийн харилцааг хөгжүүлэхэд зарчим, улаан шугам баримталж байна. Америкийн талын өдөөн хатгалга хийж байсан үйлдэлд чиглүүлэн бид хариу арга хэмжээ авч, улс орны бүрэн энх, нэр төрийг хамгаалсан. Учир явдал гэж шалтгаан үр дагавар гэж байдаг. Одоо хоёр армийн харилцаа хүндрэл бэрхэд тулгараад байгаа нь Америкийн талаас болсон юм. Америкийн тал Хятад Америкийн цэргийн хэлхээ холбоог эрчимжүүлэх сонирхолтой бол үг яриа үйлдлээ нэгтгэж, үнэнч санаагаа харуулах хэрэгтэй. Хятадын талын ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудлыг хүндэтгэн үзэж, хоёр армийн харилцааг нөлөөлж байгаа назгай хүчин зүйлийг арилгах хэрэгтэй гэжээ.