Эв нэгдлээр л эрчим хүчний хямралыг давна
2022-10-28 11:14:20
Share
Share this with Close
youtube WeChat

Грекийн ерөнхий сайд Константинос Мицотакис энэ сарын 27-нд Афинд айлчилж буй Германы канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийсэн бөгөөд уулзалтын дараа хоёр тал Европын Холбооны гишүүн орнуудын хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагаа нь эрчим хүчний хямралыг шийдвэрлэх цорын ганц арга зам гэдгийг мэдэгджээ.

Хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Олаф Шольц хэлэхдээ, “Европ даяар нийтлэг ойлголтод хүрч, эв нэгдэлтэй байж л сая сорилтуудыг даван туулж чадна” гэжээ. Тэрээр шингэрүүлсэн байгалийн хийн шинэ станц /LNG/ болон дамжуулах хоолойг барьж байгуулах талаар гаргаж буй Грекийн хүчин чармайлтыг нотлоод, Европын эрчим хүчний хангамжийг дэмжих зорилгоор Герман улс Хойд тэнгис болон Балтийн тэнгисийн эрэгт шингэрүүлсэн байгалийн хийн гарам барьж, нүүрсэн түлштэй цахилгаан станцуудыг ойрын хоёр жилийн дотор дахин нээхээр шийдсэн” гэжээ.

Олаф Шольц, ЕХ-ны орнуудын эрчим хүчний сайд нар байгалийн хийн үнийн өсөлтийг тогтоон барих арга замыг олж чадна гэдэгт итгэж байна гээд эрчим хүчний үнийг цаашид бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үргэлжлэн өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Константинос Мицотакис Германы канцлер асан Вилли Брандтын 1975 онд Афинд хэлсэн үгнээс иш татаж "Европын эрчим хүчний нэгдсэн бодлогыг боловсруулах нь туйлын чухал" хэмээн хэлсэн нь 1973 оны газрын тосны хямралд хариу болгосон хэлц өнөө цагт ч хүчинтэй хэвээр байгааг харууллаа.