XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 37-р хурал гурав дахь удаагийн бүгд хурлаа хуралджээ
2022-10-29 14:48:18
Share
Share this with Close
youtube WeChat

XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 37-р хурал гурав дахь удаагийн бүгд хурлаа хуралдуулж, Байнгын хорооны дарга Ли Жаньшү оролцжээ.

Бүгд хурлыг Байнгын хорооны орлогч дарга Жи Биншуань даргалж, Байнгын хорооны 130 бие бүрэлдэхүүн оролцжээ.

Хурлаар Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэнгийн Төрийн зөвлөлийн өмнөөс хийсэн дижитал эдийн засгийн хөгжлийн тухай тайлан, Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч И Гангийн Төрийн зөвлөлийн өмнөөс хийсэн Банк санхүүгийн салбарын ажлын тайлан, Боловсролын сайд Хуай Пэнгийн хийсэн сурагчдын даалгавар болон сургуулийн гаднах дамжаа сургалтын ачааллыг үр дүнтэй буруулж, заавал сурах насны боловсролын шатны хүүхдүүдийн эрүүл хөгжлийг ахиулах тухай тайлан, Сангийн сайд Лю Күний хийсэн 2021 оны төрийн өмчийн хяналт удирдлагын ерөнхийлсөн тайлан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга, Байнгын хорооны Төсвийн хорооны дарга Ши Ёбиний хийсэн Төрийн өмчийн хяналт удирдлагын тайлан, Ардын дээд шүүхийн дарга Жөү Чянгийн хийсэн гадаадтай холбоотой таслан шүүх ажлын тайлан, ерөнхий прокурор Жан Жүний хийсэн насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой прокурорын ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны даргын орлогч Ван Чэний хийсэн хөдөө тосгоны хөгжлийг ахиулах тухай хууль хэрэгжилтийн тухай Байнгын хорооны Хууль хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны даргын орлогч Чэнь Жүгийн хийсэн гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн Байнгын хорооны Хууль хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн тайлан зэрэгтэй танилцжээ.