Орос, Украины мөргөлдөөн үргэлжилсээр...
2022-10-29 14:40:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 28-нд Оросын батлан хамгаалах яам мэдээлснээр, тус орны арми олон газарт Украины армийн дайралтыг няцааж, олон объектод цохилт өгсөн гэсэн бол Оросын армийн командлалын газар, зэвсгийн агуулах зэрэгт цохилт өгсөн хэмээн Украины Зэвсэгт хүчний жанжин штабын газар мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээнд “Оросын арми Купянск муж, Донецк мужийн өмнөд хэсэг, Бонлиманы чиглэлд Украины армийн дайралтыг няцааж, Украины армийн зэвсгийн агуулахуудад цохилт өгсөн байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины агаарын цэргийн хүчний Ми-8 нисдэг тэргийг Херсон дүүрэгт сөнөөсөн бөгөөд Оросын нисэх хүчин, пуужингийн их бууны ангиуд Украины командын цэг, их буугаар галлах байрлал, бие бүрэлдэхүүн, зэвсэглэл рүү дайрсаар байна” гэжээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 28-ны өдөр мэдэгдэхдээ, өнгөрсөн өдөр Украины агаарын цэргийн хүчин хэд хэдэн удаа агаараас цохилт өгч, Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийн байрлал, командлалын цэг, зэвсгийн агуулах зэрэг объектод цохилт өгсөн гэжээ.